ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, БНХАУ-ын Шанхайн ШУТИС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн сургуулиудын хамтарсан 2+2 хөтөлбөрийн “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер” мэргэжлийн 5 оюутан ШУТИС-ийн ЭХС-д хоёрдугаар курсээ дүүргэн Шанхайн ШУТИС-д үргэлжлүүлэн суралцахаар 2015 оны 09 сарын 15-ны өдөр БНХАУ-ыг зорьсон юм. Тэднийг ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав , дэд захирал Өлзий-орших, Цахилгаан техникийн салбарын эрхлэгч Ч.Нацагдорж, ахлах багш Д.Пүрэвдаш, А.Амаржаргал нар сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн дурсгалын зүйл гардуулан үдэж өгөв.

Оюутнуудыг Шанхайн ШУТИС-д 3-р курст шилжүүлэн суралцуулах ажлыг хөтөлбөр хариуцсан багш дэд профессор Б.Энхжаргал Шанхайн ШУТИС-д томилолтоор ажиллан зохион байгуулж, Шанхайн ШУТИС-ийн Хүндэт профессорын хувьд оюутнуудад лекц уншсан байна.
Энэхүү хамтарсан хөтөлбөрөөр суралцаж төгсөх оюутнууд Шанхайн ШУТИС-д дипломоо хамгаалж ШУТИС ба Шанхайн ШУТИС-ийн хос диплом гардах юм.

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж дэмжиж ажилласан ШУТИС, ЭХС, Шанхайн ШУТИС-ийн удирдлага, багшлах бүрэлдэхүүндээ талархал илэрхийлье.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо