ШУТИС-ийн МХТС нь Тайваний Үндэсний төв их сургууль (National Central University)-ийн Цахилгаан инженерчлэл болон Компьютерийн шинжлэх ухааны сургууль (CEECS)-тай 5 жилийн хамтын ажиллагааны санамж бичигт тус сургуулиудын захирал проф. Б.Сүхбат, проф. К.Ч. Фан нар доорх үндсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллахаар 2015 оны 9 сарын 10-нд үзэглэв. CEECS нь цахилгаан, электроник, мэдээллийн систем, холбоо, компьютерийн ухаан зэрэг салбаруудтай, дэлхийд дээгүүрт бичигддэг их сургуулийн нэг юм.
1. Тайвань Монголын хамтарсан судалгааны төсөлд хоёр сургуулийн хамтарсан судалгааны багийг бүрдүүлж ажиллах.
Тайваны Шинжлэх Ухаан Технологийн Яамнаас (MOST) жил бүр 6 сард төслийн шалгаруулалтанд материал хүлээж авдаг байна.
2. Тайваний Үндэсний Төв Их Сургуулийн тэтгэлэгээр магистр болон докторын сургалтанд оюутан болон багш нарыг тэтгэлэгтэйгээр суралцуулах
Жич: 2016-2017 оны хичээлийн жилд элсэгчид 2016 оны 3 сарын 30-аас өмнө материалаа тус сургуульд хүргүүлсэн байх шаардлагатай.
3. Оюутан солилцооний богино хугацааны (1-3 сар) хөтөлбөр зохион байгуулж бакалавр болон магистр оюутнуудыг хамруулах
Үүнд өвлийн болон зуны амралтаар оюутан солилцох, дадлагын хүрээнд оюутнууд лабораторт сууж төсөл хийж зохих үр дүн гаргах зорилготой. Дадлагын кредит тооцогдоно.
4. Багш, судлаачийн солилцооны богино хугацааны хөтөлбөр зохион байгуулж, магистр, докторант, болон эрдмийн зэрэгтэй багш профессор багш нарыг хамруулж, тодорхой судалгааны ажил хийж зохих үр дүн гаргана.
Оюутан багш судлаач солилцооны хөтөлбөрт тээврийн зардлыг явуулж буй тал, байр болон хоолны зардлыг хүлээн авч буй тал хариуцах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.
Тайваны Үндэсний Төв Их Сургуулийн вэб сайт:
Цахилгаан инженерчлэл, Компьютерын шинжлэх Ухааны Сургуулийн вэб сайт: http://www.ceecs.ncu.edu.tw/enweb/