Эрдэм шинжилгээний судалгааны нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректорын харьяа ЭША, АТХА, ТДИТөв, бүрэлдэхүүн сургуулийн ЭНБ дарга, эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтан нарын хамтарсан “ШУТИС-ийн Эрдэм Шинжилгээний судалгааны нээлттэй хэлэлцүүлэг” сэдэвт сургалт семинар 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Горхийн сургалтын төвд зохион байгуулагдлаа.

 
Тусгай хэлэлцүүлэг: ЭХС-ийн ЭНБ дарга PhD, дэд профессор Б.Бат-Эрдэнэ “Бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээний ажлын туршлага” сэдвээр АТХА-ны ахлах мэргэжилтэн Ц.Оюун “АТХА-наас сургалт судалгааны ажлын төлөвлөгөө”, МехТС-ийн ахлах багш Р.Найдандорж “Эрдэм шинжилгээ ба судалгааны ирээдүйн чиг хандлага” сэдвээр тус тус сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ.

ЭШИЭ-н проректор Ч.Баасандаш ШУТИС-ийн залуу судлаачидыг дэмжих, бодлогын хүрээнд судалгааны нэгдсэн ойлголтонд хүрэх, эрдэм шинжилгээний нэгдсэн хуанли гаргах зэрэг олон чухал ажил үүргийн талаар ЭША, АТХА, ЭНБ дарга, ЭШИХА нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч санал солилцлоо.

Нийт ЭША, АТХА, ТИДТөв, бүрэлдэхүүн сургуулийн ЭНБ дарга, эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтан, бүх бүрэлдэхүүн хамт олондоо  шинэ хичээлийн жилд өндөр амжилт хүсье!