Нагаока Косэн сургуулийн үйл ажиллагаатай танилцав
    Монголын БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, Технологийн Дээд Боловсрол” төслийн хүрээнд Хамтарсан Бакалаврын сургалт, мөн Японы БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Tоp Global University” төслийн хүрээнд Гигакү Текно Паркыг байгуулж, өргөн хүрээнд хамтран ажиллаж буй Нагаокагын Технологийн Их Сургуулиас зохион байгуулсан Олон улсын ГИГАКҮ “IGCN-2015” конференсэд оролцох үеэрээ ШУТИС-ийн ректор Б.Очирбат, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ТДС-ийн захирал А.Ганбаяр нар тус сургуультай нягт хамтран ажилладаг Нагаока Косэнд мөн зочилон үйл ажиллагаатай танилцан, Нагаокагын технологийн Их Сургууль болон Нагаока Косэний сургалт, судалгааны уялдаа холбооны тухай харилцан ярилцав.
 
    Уулзалтаар ШУТИС-ийн дэргэдэх ТДС-тай хамтран ажиллах, багш оюутны солилцоогоор дамжуулан, сургалтын хөтөлбөрийн агуулга, багш нарын туршлага солилцоог өргөжүүлэх хүрээнд санал солилцов. Уулзалтын төгсгөлд хоёр тал харилцан дурсгалын зүйлс гардуулав.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА