ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тогтоолоор Японы Нисэхийн Академийн ерөнхийлөгч Үмэзава Шигэод ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол өргөмжлөхөөр шийдвэрлэсэн байна. “Хүндэт доктор” цол өргөмжлөх ёслолын ажиллагаа 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус академийн Хоккайдо мужид байрлах мэргэжлийн салбар сургуулийн Читосэ кампусд болж өнгөрлөө. Ёслолын ажиллагаа дэгийн дагуу явагдаж ШУТИС-ийн ректор Б.Очирбат Японы Нисэхийн Академийн ерөнхийлөгч Үмэзава Шигэод “Хүндэт доктор” цолны өмсгөл, тэмдэг, дипломыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.

Зураг-1 Хүндэт доктор цол гардуулах ёслол


ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо