ГХХАА-ны Европын Холбооны улсын ERASMUS хөтөлбөрт хандсан хүсэлтийг хүлээн авч ШУТИС-иас 3 хүнийг сургахаар боллоо
Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр, мэргэжилтэн Г.Батзориг, М.Болортуяа нарын ERASMUS хөтөлбөрийн газарт 2014 оны 3 дугаар сараас эхлэн тавьсан удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч 2015 оны 3 дугаар сард авч хэлэлцэн Итали улсын Писагийн их сургуульд 2016 оны 4, 8-р саруудад 2 доктор оюутныг 6 сарын, 1 ажилтныг 5 хоногийн сургалтанд ERASMUS хөтөлбөрийн бүрэн тэтгэлэгээр сургахаар боллоо.
Энэхүү хөтөлбөрийн сургалтанд оролцох 2 доктор оюутанд тус бүр 10285 еврогийн тэтгэлэг 2 талын замын зардалд 1640 евро олгох ба 1 ажилтанд 980 еврогийн тэтгэлэг 2 талын замын зардалд 980 евро олгох юм байна.
Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд дээрхи их сургуулиас ШУТИС-д 1 Ph.D оюутныг 6 сарын хугацаагаар, 1 ажилтныг 5 хоногийн хугацаагаатай илгээхээр тохиролцов.