БСШУЯ-ны ажлын дэд хэсэг, ШУТИС-ийн захиргаа, Хөтөлбөрийн ерөнхий хорооноос хамтран “Олон улсын инженерийн боловсролын CDIO-системийг нэвтрүүлэх” арга зүйн анхны сургалт, семинарыг 2015 оны тавдугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалт, семинарт ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын дэд захирал, салбар, тэнхимийн эрхлэгч, хөтөлбөрийн хорооны гишүүд оролцож, БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал нар нээж үг хэлэв. Сургалтаар инженерийн боловсролийн шинэчлэлийн CDIO системийн 12 стандарт, түүнийг хэрэгжүүлэх арга зүйн талаар дэлгэрэнгүй танилцуулах, ШУТИС-д нэвтрүүлэх арга замын талаар хамтран хэлэлцэх, нийт профессор багш нарт нэгдсэн ойлголт өгөх, түгээн дэлгэрүүлэх зорилготой байсан юм.
Сургалтыг “Идэвхтэй сургалт”-ын технологиор явуулж, оролцсон профессор багш нарыг тодорхой даалгаврын дагуу багаар ажиллуулан инженерийн шийдэл гаргуулж, “Оюуны довтолгооны арга”-ыг ашиглан CDIO системийг нэвтрүүлэх арга замыг хамтран хэлэлцсэн нь тэдний идэвх сонирхлыг өрнүүлж, өөрсдийн сургалтад хэрхэн хэрэглэх сэдэл төрүүлсэн, өндөр үр дүнтэй боллоо гэж оролцогчид үзсэн байна. ШУТИС-д CDIO системийг нэвтрүүлэх талаар сургалтанд оролцсон профессор багш нар тодорхой үйл ажиллагааны саналууд гаргаж, ирэх хичээлийн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх талаар санал нэгджээ. CDIO системийг нэвтрүүлэх арга зүйн сургалтууд цаашид үе шаттайгаар явагдана
Иймд олон улсын инженерийн боловсролын арга зүйг нэвтрүүлэхээр зорин ажиллаж буй эрхэм профессоруудад сургалт, семинарт амжилттай, идэвхитэй оролцсонд талархаж, нийт профессор багш нартаа цаашдын хамтын үйл ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагын зүгээс амжилт хүсэж байна.
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ