Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс БИАС-ийн барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын дадлагын барилгын отрядуудыг томоохон аж ахуйн нэгжүүдэд зуучлан ажиллуулах буюу дадлагыг гүйцэтгүүлж байна. Энэ удаа БИАС-ийн иргэний ба үйлдвэрлэлийн барилгын 3-р дамжааны “Оргил” отрядын 2-р ээлжийг барилга угсралт, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тэргүүлэгч компани болох “Эко констракшн” ХХК-д зуучлан дадлагажуулж байна. “Эко констракшн” ХХК нь ОХЭДТ-тэй хамтран ажилладаг бөгөөд “Оргил” отрядын II салаа тус компаны гүйцэтгэж буй “Голден парк” хотхонд дадлагажиж байна. Отряд тус хотхонд барилга угсралтын ажлаас эхлээд заслын ажил хүртэл дадлагын хөтөлбөрийн дагуу бүхий л ажлыг инженерийн зааврийн дагуу хийж гүйцэтгэж байна. Отряд компаний дотоод журмын дагуу өглөө 8 цагаас оройн 21 цаг хүртэл дадлага ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд дадлагын хөтөлбөрийн дараагаар мөн компаний дотоод журмын дагуу хөдөлмөрийн хөлсийг авна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс отрядын үйл ажиллагааг дэмжин үйл ажиллагааны талаар цаг тухайд нь мэдээлэл хүргэх болно. 

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Утас: 11-324085
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв