ШУТИС-ийн Эрдмийн зєвлєлийн єрєєнд 2010 оны зургадугаар сарын 10-ны єдєр Япон улсын Токио Технологийн их сургуулийн профессор, доктор Ябэ Такашид ШУТИС-ийн “Хvндэт Профессор” цол олгох ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Б.Дамдинсvрэн vг хэлж, ШУТИС-ийн Эрдэм, шинжилгээ, технологийн проректор Х.Буяннэмэх Ябэ Такашийн намтрыг танилцуулж, Эрмийн зєвлєлийн хурлын шийдвэрийг тус танхимд ирсэн хvмvvст уншиж танилцууллаа. Ябэ Такаши нь 1973 онд Токио Технологийн их сургуулийг дvvргэж, тус сургуульдаа Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 1973-1978 онд Токио Технологийн их сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар орж, одоо тус сургуулийн Механик инженерийн тэнхимд профессороор ажиллаж байна. Энэ хугацаанд Осакагийн их сургуулийн Лазерийн судалгааны хvрээлэнд дэд профессор, Гунма их сургуулийн дэд профессороор тус тус ажиллаж байжээ. Ябэ Такаши нь 2007 онд ШУТИС-ийн “Sun Pegasus” эрдэм шинжилгээний, туршилт судалгааны тєвтэй хамтран Магни ба нарны лазер ашигласан экологийн цэвэр энергийн цикл гарган авах чиглэлээр хамран ажиллаж байгаа юм. Уг судалгааны ажлын зорилго нь энергийн шинэ эх vvсвэр гарган авах болон ус цэвэрлэх шинэ технологи гарган авах туршилт, судалгааг гvйцэтгэх ажээ. Тvvний хийж буй судалгааны ажиллыг дэлхий дахинд сонирхох болсон байна. Тиймээс ШУТИС-ийн “Хvндэт профессор” цол олгохоор болжээ. ШУТИС-ийн ректор Б.Дамдинсvрэн Ябэ Такашид “Хvдэт профессор” цолны гэрчилгээг алд цэнхэр хадаг, мєнгє аягатай ааруулын хамт гардуулсан. Мєн энэ арга хэмжээний vеэр Ябэ Такаши “Магни ба нарны лазер ашигласан экологийн цэвэр энерги цикл” сэдэвт хvндэтгэлийн лекц уншисан.
ШУТИС, Токиогийн Технологийн их сургуультай 2003 онд хамтын ажиллагааны гэрээнд гарын vсэг зурснаас хойш эрдэм шинжилгээ, судалгаа туршилтын ажилд хамтран оролцох, багш нарыг доктор, магистрын сургалтанд хамруулах чиглэлээр хамран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хvрээнд 5 багш тус сургуулийн багш нартай хамтран нарны энергиэс лазер vvсгэх туршилтыг амжилттай гvйцэтгэж мэргэжил дээшлvvлжээ.
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа