2015 оны 4-р сарын 20-25-ны өдрүүдэд болж өнгөрсөн Улсын техник технологийн 19-р олимпиадын Дүрслэх урлагийн төрөлд ШУТАС-ийн 12б ангийн сурагч Цэрэнпунцаг 1 байр алтан медаль, 12б ангийн сурагч Энхболд хүрэл медаль,12б ангийн сурагч Байгаль шагналт 4-р байр, 12б ангийн сурагч Хүслэн 11-р байр эзэлж, олон сайхан амжилтуудын эзэд боллоо. Шавь нартаа цаашдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Мөн нийслэлийн олимпиадуудад манай сургууль амжилттай оролцож 6 сурагч, 2 багш улсын олимпиадад оролцох эрхээ авсан юм.

Сурагчид
Техник технологийн олимпиад:
12 ангийн ШУТАС-ийн 5 сурагч эхний 5-н байр, Улсын олимпиадад орох эрх
Багш нар
Нийслэлийн химийн олимпиад:
Багш Т.Бадамхатан - Хүрэл медаль, Улсын олимпиадад орох эрх

Нийслэлийн Математикийн олимпиад :
Захирал Г.Адьяахүү - Шагналт байр, Улсын олимпиадад орох эрх

Нийслэлийн монгол хэл бичгийн олимпиад:
Багш М.Авирмэд -Хүрэл медаль, Улсын олимпиадад орох эрх

Амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэж, улсын олимпиадад нь өндөр амжилт гаргахыг хүсье.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв