ШУТИС-ийн Оюутны Математикийн олимпиадны 2-ийн даваа 2015 оны 3-р сарын 28-ний өдрийн 10 цагт амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадны 2-ийн даваанд нийт 96 оюутан оролцож Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн оюутан Г.Жамъянсүрэн, Барилга Архитектурын Сургуулийн оюутан А.Багдаулет нар 1-р байр, Геологи Уул Уурхайн Сургуулийн оюутан М.Еркебулан, Барилга Архитектурын Сургуулийн Оюутан Б.Еламан, М.Энхтөр, Г.Мөнхбат нар 2-р байр, Орхон аймаг дахь Технологийн Сургуулийн оюутан Б.Батчулуун, Ш.Алтантулга, Механик Тээврийн Сургуулийн оюутан О.Үнэнбаяр, Барилга Архитектурын Сургуулийн Оюутан М.Чойгийваанчиг, Ц.Балжинням, Б.Тамир нар 3-р байр тус тус эзэлсэн байна. Үүнээс багийн дүнгээр Барилга Архитектурын Сургуулийн оюутнууд Тэргүүн байранд орж Шилжин явах цом гардан авлаа.
ХШУСургууль
Математикийн тэнхим
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв