ШУТИС-ийн ХШУС-ийн Математикийн тэнхимээс “Шинжлэх ухааны хөгжилд математик боловсрол, хэрэглээний хандлага” эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 3-р сарын 27-нд амжилттай зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралдматематикийн хэрэглээ болон математикийн боловсрол гэсэн салбар хуралдаанаар хуралдаж, нийт 21 илтгэл хэлэлцэв.Хуралд Төрийн соёрхолт, ШУ-ний доктор, профессор Р.Энхбат, ШУ-ний доктор, профессор Л.Нямбат, ШУ-ний доктор, профессор Д.Цэдэнбаяр нар урилгаар оролцож илтгэл хэлэлцүүлэв.
“Шинжлэх ухааны хөгжилд математик боловсрол, хэрэглээний хандлага” хурлын эмхэтгэлд нийт 32 эрдэм шинжилгээний өгүүлэл шалгаран хэвлэгдлээ.


Хуралд оролцсон профессор багш, судлаачиддаа цаашдын эрдэм шинжилгээ , судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв