“Хавсарга хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт багш нарын эрдэм шинжилгээний бага хурлын хөтөлбөр

11.00 Нээлт                                      ХБС-ийн захирал, доктор (Ph.D) Д.Болд      

 Үндсэн хуралдааны  илтгэл:

 1   “Үндэсний нэр томьёог төгөлдөржүүлэх  асуудалд” академич Л.Болд /ШУА/

 2    “Программ хангамжийн үйлдвэрлэлийн нэр томьёоны асуудлууд” Ж.Батболд  “Инженерсофт” ХХК

3     “Хэлний талаар  баримталж буй төрийн бодлого” доктор (Ph.D) А.Энхбаатар/НТС/

4    “Мэдээллийн техник, технологийн салбарт түгээмэл хэрэглэгдэх үг хэллэгийн онол, хэрэглээний  зарим асуудал” доктор (Ph.D) Г. Томтогтох,  Н.Мөнхжаргал

5    “Мэдээллийн технологийн нэр томьёоны нутагшуулалт” доктор (Ph.D) Д.Сэрдарам /НТС/

6    Шинжлэх ухаан, техникийн нэр томьёонд хэрэглэгдэж буй гадаад үгийг хэрхэн бичих тухай асуудалддоктор (Ph.D) Г.Даваажав

7    “Нэр томьёоны тогтолцоон дахь хос нэрлэлтдоктор (Ph.D) Д.Туул

8    “Хүнсний салбарын нэр томьёо оноолтын  асуудалд” доктор (Sc.D) Л.Дамдинсүрэн /ХИБС/    

9      “Монгол улсын хэмжээнд мэдээллийн технологийн нэр томьёоны орчуулга хийгдэж байгаа төслүүд” Д.Сүхбаатар /“МSC”/ 

10      “ Монгол хэлний корпус үүсгэх боломж” Ц.Энхбаатар,  М.Ганболд

 

 Завсарлага      13.30-14.00

 

11          “Нэр томъёог тогтолцоотой болгох тухайд” доктор (Ph.D) Г.Гэрэлмаа /ШУАХЗХ/

12          “Англи хэлээр  ярих чадварыг хөгжүүлэх нь” Ч.Солонго, Н.Алтанзул

13          “Солонгос хэлний хэлзүйн зарим онцлогууд” С. Мөнхжаргал

14          “Бүх нийтийн хэл ярианы соёлын асуудалд” доктор (Ph.D) Ч.Оюунгэрэл

15          “Сүү цагаан идээтэй холбоотой  нэр томъёо, үг хэллэгийн орчуулга” Ж.Ганцэцэг

16          “Монгол хэлний техник, технологийн нэр томьёо бүтэх ёс, хэрэглээний зарим асуудалд” Б.Сонинцэцэг

17          “Сэтгэц хэлшинжлэлийн асуудлууд” Ц.Солонго

18          “The мeaning of words” Д.Туяа

19          “Эргэлзэх баймж утга, түүний хэл, сэтгэхүйн хамаарал” С.Оюунгэрэл

20          “Хятад хэлний сургалтанд техник хэрэгсэл ашиглах нь” Б.Ариунаа

21          “ Техникийн япон хэл хичээлийн стандарт, агуулга” Л.Сарангэрэл

22          Орос хэлний хичээлээр хэл ярианы соёлыг төлөвшүүлэх асуудалдБ.Цэцэгмаа

23          Гадаад хэл сурахад электрон сургалт ашиглах боломж ба багшийн үүрэг, оролцоо Ц.Оюунцэцэг, Д.Оюу                                                           


Хавсарга хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлага сэдэвт багш нарын эрдэм шинжилгээний бага хурал

                                                                                                                                2010.04.30

ШУТИС-ийн Хэлний Боловсролын сургуулиас “Хавсарга хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт бага хурлыг 2010 оны 04 дүгээр сарын 30-нд ШУТИС-ийн  Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулав.

 Эрдэм шинжилгээний бага хуралд  ХБС-ийн багш нараас гадна ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан, бүрэлдэхүүн сургуулийн доктор, профессор багш нар, мөн  ЗГ-ын Мэдээлэл шуудан, харилцаа холбооны технологийн тохируулагч агентлаг, “Инженерсофт” ХХК, “МSC” холдинг ХХК-ийн мэдээллийн технологийн газар, “SOFTLINE Mongolia”  зэрэг    төрийн болон хувийн байгууллагын ажилтнууд илтгэл тавьж   оролцов.

Нэгдсэн хуралдаанд “Үндэсний нэр томьёог төгөлдөржүүлэх  асуудалд” академич Л.Болд /ШУА/, “Программ хангамжийн үйлдвэрлэлийн нэр томьёоны асуудлууд” Ж.Батболд  “Инженерсофт” ХХК ,“Хэлний талаар  баримталж буй төрийн бодлого” ,“Мэдээллийн технологийн нэр томьёоны нутагшуулалт”, “Нэр томъёог тогтолцоотой болгох тухайд”,  “Шинжлэх ухаан, техникийн нэр томьёонд хэрэглэгдэж буй гадаад үгийг хэрхэн бичих тухай асуудалд”, “Нэр томьёоны тогтолцоон дахь хос нэрлэлт”, “Монгол улсын хэмжээнд мэдээллийн технологийн нэр томьёоны орчуулга хийгдэж байгаа төслүүд”,“ Монгол хэлний корпус үүсгэх боломж”, “Сэтгэц хэлшинжлэлийн асуудлууд”  зэрэг үндсэн илтгэлийг хэлэлцэв.

  Хуралдаанд оролцогчид техник, технологийн салбарын нэр томъёог цаашид шинжлэх ухааны үндэслэлтэй, тогтолцоотой, нэгэн мөр болгон хэвшүүлэх, Е- сан үүсгэх боломж, монгол хэлэнд нэр томьёо үүсгэх дагавар, түүний үндсэн дээр шинэ нэр томьёо бий болгох зарчим зэрэг асуудлаар ярилцан   үнэтэй санал дэвшүүллээ.

                               Хэлний боловсролын сургуулийн Эрдмийн зөвлөл