Зохион байгуулагч байгууллага:
МУИС-Шинжлэх ухааны сургууль,
Хүмүүнлэгийн ухааны салбар, Ази судлалын тэнхим
ШУТИС-ийн Гадаад хэлний институт, Ази судлалын тэнхим
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Дорно дахины хэлний тэнхим
Хурлын зорилго
Ази, Дорно дахин судлал нь эртнээс үүсэлтэй, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлыг үргэлжид татсаар ирсэн судалгааны нэгэн томоохон чиглэл билээ.
Тиймээс ч олон орны тэргүүлэх сургуулиуд Ази, Дорно дахин судлалын шаталсан сургалт эрхэлж байгаагаас гадна, шинжлэх ухааны бие даасан хүрээлэн, судалгааны байгууллагууд үйл ажиллагаа явуулж, эрдэмтэн мэргэд тус чиглэлээр судалгааны олон арван ном бүтээл туурвисан байна.
Ази, Дорно дахин судлалын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж буй гадаад, дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, шинжилгээ судалгааны ажлаа танилцуулах таатай нөхцөл бүрдүүлэхэд тус хурлын гол зорилго оршино.
Хуралд хэлэлцүүлэх илтгэлийн хамрах хүрээ:
Ази, Дорно дахины хэл судлал
Ази, Дорно дахины орон судлал
Илтгэлд тавигдах нийтлэг шаардлага:
-Урьд өмнө хэлэлцүүлээгүй байх
- Шинжлэх ухааны үндэстэй, шинэ, шинэлэг санаа агуулсан байх
- Олон улсын хурлын илтгэлд тавигдах нийтлэг шаардлагад нийцсэн байх
Хурлын зохион байгуулалт:
Нэгдсэн болон салбар хуралдаантай
Нэгдсэн хуралдаан:
Нээлт
Хаалт
Хурлын хэл: монгол, англи, хятад, япон, солонгос, түрк, араб
Салбар хуралдаан:
Хятад судлал
Япон судлал
Солонгос судлал
Түрэг, араб судлал
Хурлын тов:
Хурлын илтгэлийг хүлээн авах хугацаа:
2015 оны 03-р сарын 01-ээс 03-р сарын 20
Хурлын илтгэлийг хүлээн авах цахим хаяг, холбоо барих утас:
99893090
99109554
МУБИС: bganchu5@yahoo.com
99002773
Хурлын талаарх цахим мэдээлэл:
www.must.edu.mn
www.msue.edu.mn
Хурал: 2015 оны 04-р сарын 11-ны 10 00 цагт
Хурлын байр: Улаанбаатар хот, МУИС, хичээлийн I байр, II давхар, дугуй тэнхим
Илтгэлийн хэвлүүлэх эхэд тавигдах ерөнхий шаардлага:
-
Илтгэлийг MSW программаар Times New Roman фондоор бичих
-
Хуудсын хэмжээ-A4, үсгийн өндөр 10pt, мөр хоорондын зай /Single/ байхаас гадна бичвэрийн хоёр талыг тэгшлэх/Justify/
-
Эшлэлийг зүүлт /Insert footnote/-ээр бичих
-
Бичмэл илтгэлийн хуудас 5-10-аас хэтрэхгүй байх
-
Хамтарсан илтгэл байж болно / 2 хүнээс дээшгүй байна /
-
Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, цолыг тодорхой бичиж ирүүлэх
Чээж зурагОвог нэр:
Сургуулийн нэр:
Албан тушаал:
Зэрэг, цол:
Сэдэв: Монгол, англи, тухайн гадаад хэлээр
Илтгэлийн хураангуй: 250 үгээс хэтрэхгүй байх
Түлхүүр үг:
Илтгэлийн бүрэн эх:
Жишээ:
Сэдэв: Зуу модны тулалдааны гэрэлт хөшөөний бичээс
Хураангуй:
Бид энэхүү илтгэлдээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Туул голын сав дахь Тарваган шийрийн гацаа хэмээх өндөр хошууны энгэрт, Зүүн гарын хаан Галдан бошготийн цэрэг Манжийн их цэрэгтэй шийдвэрлэх тулалдаан хийсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэсэн нангиад бичиг бүхий хөшөө байсныг үзэж судалсан үр дүнгээ танилцуулах болно.
Түлхүүр үг:
Зуу модны тулалдаан, хятад бичээс, Галдан бошгот
Эх:
Эшлэл авах:
“зуу” гэх үг ямар учир утгатай болохыг монгол хэлний харь үгийн толиудад хэрхэн тайлбарласныг авч үзвэл, “ЗУУ төвд jo~jo bo; монгол бичгээр juu; “эзэн богдос”; 1. Дээдэс. Бурхны шашны ёсонд бурхны хөрөг дүрсийг хэлнэ. Зуу шигмуни (бурхны биеийн шүтээн); Зандан зуу (Зандан модоор сийлсэн бурхан багшийн дүр. Анх Энэтхэгт сийлээд Төвдөд залж авчран тахижээ. Бас Бээжингийн Юн Хэ гүний бүрэлдэхүүнд багтах зандан модоор бүтээсэн сүм, бурхан); Эрдэнэзуу (Монголын эртний нийслэл Хар хорины дэргэд 1586 онд Автай ханы байгуулсан шарын шашны монгол дахь анхны хийд); Гол зуу (аливаа хийдийн төвд орших гол сүм); 2. Шарын шашны том зүтгэлтэн, эрдэмт хүний нэрийн өмнө хүндэтгэлийн үүргээр хэрэглэнэ. Зуу Адиша”, “ЗУУ [Төвэд. jo; jo bo]- бурхны; шүтээний газрын нэр. Монг. JoO. Орос. Изображения Будды, монастырь. Англ. portrayal of Buddha, cloister” гэж тус тус тайлбарлажээ.
Номзүй