
ШУТИС, БНСУ-ын Чангвоны үндэсний их сургуулийн хооронд 2014 оны 10 дугар сарын 16-ны өдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2014/2015 оны хичээлийн жилд тус сургуульд суралцахаар нэр дэвшиж шалгалтад тэнцсэн ШУТИС-ийн багш, ажилчин, оюутнуудад батламжаа гардан авлаа. Гэрээнд заасны дагуу дээрх багш, ажилчид сургалтын төлбөрийн 20 сая төгрөгөөс чөлөөлөгдөж сар бүр нэг сая хоёр зуун мянган төгрөгийн мөнгөн тэтгэлэг авах юм.

Батламж гардуулах ажиллагаанд ШУТИС-ийн Эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун, ГХА-ны дарга Т.Ууганбаяр, БНСУ-ын Чангвоны үндэсний их сургуулийн Төлөлвөлт хяналтын хэлтсийн дарга Сун Юн Сон нар оролцлоо.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв