ШУТИС-ийн удирдах ажилтнууд, профессоруудын мэргэжил дээшлүүлэх зорилгоор ОХУ-ын Олон улсын удирдлагын хүрээлэнтэй 2008.11.03-ны өдөр хийсэн №34-ХД/2008 тоот гэрээг үндэслэн "Дэлхийн менежментийн тэргүүний арга туршлагад тулгуурлан байгууллагын өрсөлдөх чадвар, үр ашгийг дээшлүүлэх нь" сэдэвт менежментийн дээд курс - сургалт 2008.12.12-ноос 14-ний өдрүүдэд "Нүхт" цогцолборт амжилттай явагдлаа. Тус сургалтанд 50 орчим хүмүүс хамрагдсаны дотор ШУТИС-ийн ректор, проректорууд, газрын дарга нар, бүрэлдэхүүний болон харъяа сургуулиудын захирал, зарим тэргүүлэх профессорууд байснаас гадна бизнесийн зарим байгууллагын удирдах ажилтнууд оролцсон юм.
Энэхүү эрчимтэй бөгөөд агуулгын багтаамж сайтай сургалтанд байгууллагын нөхцөл байдлын оношлогоо, түүнд тулгуурлан хөгжүүлэх орчин үеийн арга туршлага, урамшуулал, идэвхижүүлэлтийн арга механизм, удирдлага, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох арга зам, үр ашигтай үйл ажиллагааны загварууд, менежментийн алтан зарчмууд зэрэг олон сэдвүүдийг хамруулсан байна.
Сургалтанд хамрагдагчдад "Байгууллагын идэвхитэй хөгжил" сэдэвт сургалтанд хамрагдсаныг гэрчилж сертификат гардууллаа.
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа