ШУТИС-ийн багш нар авьяасаа гайхуулав

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш нарын урлагийн анхдугаар наадам энэ сарын 9-11-ний єдрvvдэд болж єнгєрлєє. Тус сургуулийн багш нарын зєвлєлєєс зохион байгуулсан энэхvv наадамд ШУТИС-ийн бvрэлдэхvvн болон харьяа сургуулиудаас нийт 15 баг оролцсон юм. Уг наадмын зорилго нь багш нарынхаа нууцлаг авьяасыг нээж гаргах, нєхєрсєг уур амьсгалыг бvрдvvлэх, хамт олныг тєлєвшvvлэх, сургуулийнхаа цаашдын хєгжилд улам идэвхтэй оролцуулах, урлагийн боловсролыг дээшлvvлэхэд чиглэжээ.
Урлагийн наадмын салхийг хагалж, Геологи газрын тосны сургууль (ГГТС) найман тєрєлд бэлдсэн vзvvлбэрээ эхлэхэд бэлэн болов. Техникийн саатал гарсныг эс тооцвол vзvvлбэрээ амжилттай vзvvлсэн юм. Харин дараа нь  Хvнсний инженер, биотехнологийн сургууль (ХИБС) гарахад бэлэн болсон байлаа. Энэ мэт баг тус бvр єєр єєрийн бэлдсэн євєрмєц содон vзvvлбэрээ сонирхуулж, багш нар ямар авьяастайгаа харуулцгаав. Vзэгчдийг багагvй доргиож чадсан ХИБС-ийн дараа Уул уурхайн инженерийн сургууль (УУИС)-ийнхан гарч ирлээ. Эрэгтэй, эмэгтэй тус бvр цагаан цамцаар ижилсчээ. 70 гаруй хvн сургуулийн тэрхэн индэрт багтаж ядан гарч ирсэн нь vзэгчдийн сэтгэлийг vнэхээр их хєдєлгєж орхив. УУИС-ийнхан бvрэн бvрэлдэхvvнээрээ урлагийн наадамдаа оролцсон нь тэр ажээ.
Урлагийн заалны гэрэл унтарч, гэнэт цэлсхийн асангуут тайзнаа Vйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль (VТДС)-ийнхан гарч ирлээ. Тэд эртний монгол хувцсыг уран сэтгэмжээр чимэглэн ємсчээ. Аргагvй л дизайны сургуулийнхан гэдгээ харуулж, бусад сургуулиас ялгагдаж байлаа.
Нийгмийн технологийн сургууль (НТС)-ийнхан vзvvлбэрvvдээ vлгэрийн сэдвээр зохиомжилжээ. Хааны уйлхай гvнж нэлээд хэдэн авьяастай багш нарын “амийг авч” байж сая нэг Ю.Болдбаатар багш ятга хєгжим дээр жалам  хар тоглож, танхим дvvрэн vзэгчдийн сэтгэлийг хєдєлгєж чадлаа. НТС-ийн хаан тvvнд єєрийн охиноо бас  ШУТИС-ийн шинэ барьсан номын сангаа бэлэглэснээр туссургуулийн жvжигчилсэн тоглолт єндєрлєв. Тайзан дээр хар бvрх малгай ємссєн таван бvсгvй гарч ирсэн нь Эрчим хvчний инженерийн сургуулийн чєлєєт бvжгийн номер байлаа. Тэдний гоцлол хєгжмийн vзvvлбэр нь бас хєгжєєн дэмжигчдийгбайлдан дагуулсан.
Мєн мартагдахын аргагvй мэндчилгээ дэвшvvлсэн нэгэн баг бол Математикийн сургууль (МС) байлаа. Тэдний мэндчилгээ нь бусад сургуулиас огт єєр, шинэ шийдлээрээ шvvгчдээс хамгийн єндєр оноог авсан юм. Сургууль бvр л єєрсдийн онцлогийг харуулсан содон vзvvлбэртэй иржээ. Vvний нэг нь яах аргагvй Барилгын инженер, архитектурын сургууль (БИАС)-ийнх байсан юм. БИАС-ийн мэндчилгээ нь эртний тvvхээс улбаалан єнєєдрийг хvртэл хvн тєрєлхтний хєгжиж ирсэн тvvхийг тун энгийнээр харуулж чаджээ. Тэдний уриа нь бурхан хvнийг бvтээсэн, харин бид бусдыг нь бvтээнэ гэж байв. Энэ уриа нь нээрээ л тэдний юу хийжчадахыг товчхон тодорхойлсон ажээ. Хэлний боловсролын сургууль (ХБС) ч мєн адил єєрсдийн гэсэн часхийсэн vзvvлбэрийг сонирхуулсан юм. Харин Материалын технологийн сургууль (МТС) орос маягаар бэлтгэсэн жvжигчилсэн тоглолт vзvvллээ.
Урлагийн наадамд хамгийн сvр хvчийг vзvvлсэн баг бол Механик инженерийн сургууль (МИС)-ийнхан байлаа. Тус багийн 10 гаруй эмэгтэй цэргийн хувцас ємсєн товшуур бvжиг бvжсэн нь танхим дvvрэн vзэгчдийг алмайруулав. Мєн найрал дуунд Бvх цэргийн дуу бvжгийн чуулгынхан гараад ирэв vv гэлтэй цэрэг хувцсаар жигдэрч, хоолой салган дуулсан нь vзэгчдэд маш их таалагдсан юм. Багш нарын наадмыг vзэж суугаа ажилчид албан хаагчид ёстой л нэг алгаа хорстол ташиж байгаа харагдана. Мєн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийнхан л байх гэж шууд таамаглахаар нэгэн багийнхан гарч ирж єєрсдийн vзvvлбэрvvдийг амжилттай хийж гvйцэтгэв. Урлагийн наадмын сvvлийн баг Компьютерийн техник, менежментийн сургууль (КТМС) байв.
Сvvлийн тэмээний ачаа хvнд гэгчээр тэднийг vзvvлбэрээ эхлэх гэтэл бага зэрэг техникийн сааталгарсан нь багийн оноонд нєлєєлсєн ч байж магад. Гэхдээ тэд цэнгээт бvжиг, гоцлол хєгжим зэрэг номинациар алтан медалийг нь хvртсэн юм. Авьяас чадвараа сорьсон багш нарын анхдугаар урлагийн наадамд хєдєє орон нутгийн сургуулиуд ч амжилттайоролцсоныг тэмдэглэхгvй єнгєрч боломгvй.  Vvнд Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Сvхбаатар аймаг дахь Технологийн сургуу¬лиуд багш нарын урлагийн анхдугаар наадамд маш идэвхтэй оролцсон нь харагдаж байв.


Энэ жил шагналт байрт орж чадаагvй сургуулиуд наадам дуусуут л дараа жилийн наадамдаа хэрхэн оролцохоо ярьцгаана. Мєн дараа жилээс багш нарын урлагийн наадмыг Гала тоглолттой болгож багш ажилчдын амралтын єдрєєр тоглож єгвєл сайхан хэмээн ярилцах нь зохион байгуулагчдын чихэнд хvрээсэй. Олон мянган оюутнуудыг амьдралын замд нь хєтєлдєг багш нар маань нэгэн єдєр урлагаар амьсгалсанд сэтгэл хангалуун байгаа буй за.
Урлагийн наадмын шvvгчээр Бvх цэргийн дуу бvжгийн эрдмийн чуулгын багш, МУ-ын гавьяат жvжигчин Ж.Батбаяр, VДБЭЧ-ын хєгжимчин Б.Бат-Эрдэнэ, А.Цэнгэлмаа, УДЭТ-ын найруулагч С.Батхvv, СУИС-ийн багш, найрал дууны удирдаач Ц.Алтантуяа нар ажилласан юм.
Тэмцээний эцсийн дvн гарахад  VТДС тэргvvн байрт орж ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн  өргөмжлөл мөнгөн шагнал гардуулав. Харин НТС удаалаж өргөмжлөл мөнгөн шагналыг нь  ШУТИС-ийн багш нарын зөвлөлийн тэргүүн Н.Цэвгээ гардуулан өглөө. МХТС гуравдугаар байранд оржээ. Урлагийн найман тєрєл бvрээр эхний гурван байрыг шалгаруулж шагнал гардуулсныг танилцуулъя.
Найрал дуу
1-р байр МХТС
2-р байр БИАС
3-р байр ХБС
Гоцлол дуу
1-р байр VТДС-ийн Р.Баднаанямбуу
2-р байр БИАС-ийн Н.Чулуунбаатар
3-р байр ХБС-ийн С.Дэлгэрмаа
Чєлєєт бvжиг
1-р байр БИАС-ийн Энэтхэг бvжиг
2-р байр ЭХИС-ийн Pretty woman хамтлаг
3-р байр ГГТС-ийн Ё.Мажигсvрэн
Гоцлол хєгжим
1-р байр СvТС-ийн Ж.Чойжилсvрэн
2-р байр КТМС-ийн Б.Болдхvv
3-р байр ХБС-ийн С.Эрдэнэцэцэг
Цэнгээнт бvжиг
1-р байр КТМС-ийн Ногоон сарнай хамтлаг
2-р байр VТДС-ийн Од хамтлаг
3-р байр ДаТС-ийн Шигтгээ хамтлаг
Уран уншлага
1-р байр МИС-ийн Б.Туяа
2-р байр НТС-ийн Я.Тєгєлдєр
3-р байр СvТС-ийн С.Оюунцэцэг

Энэ тухай мэдээллийг "Өдрийн сонин"-ы дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн дугаар 094-өөс унших боломжтой.


Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн