ШУТИС-ийн Оросын төв, ХБС-ийн орос судлалын профессорын баг, харъяа сургуулиудын гадаад хэлний тэнхимүүдтэй хамтран “Oрос хэлний өдрүүд” арга хэмжээг 04-р сарын 05-наас амжилттай зохиож шилдгүүдээ тодрууллаа. Орос хэлний олимпиадыг 3 үе шаттайгаар зохион байгуулснаас I байрыг Цолмонгэрэл /КТМС/, II байрыг Ариунзул /БИАС/, Болор /УУИС/, III байрыг Энхсанаа, Жаргалмаа /ХБС-ийн лицей/ тус тус эзэллээ. Мөн эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан зарласан зохион бичлэгийн уралдаанд 30 гаруй оюутан сурагчид хамрагдаж оролцсон ба шилдгийн шилдгээр М.Уянга /ҮТДС/, С.Ундаръяа /ХБС/, Б.Тэмүүлэн /ХБС/, Э.Саруул /БИАС/, Павлов Максим /ҮТДС/ нар тодорлоо. Жилээс жилд оюутан залуусын хүсэн хүлээдэг арга хэмжээ бол “Орос дууг хэн сайн дуулах вэ”, “Орос шүлгийн уралдаан” зэрэг байсныг тэмдэглэх нь зүйтэй. Оюутан залуус орос ардын болон нийтийн дууг дуулж оросын яруу найрагчдын зохиолыг чадварлаг уншиж байсан. Шүлгийн уралдаанд тэргүүн байрыг О.Сэндэр /ХБС-н лицей/, Ц.Энхжин /ҮТДС лицей/, Нямжаргал /КТМС/, Б.Зулгэрэл /ХБС/, Б.Уянга /КТМС/, Х.Жаргалмаа VТДС лицей эзэлсэн бол орос дууны уралдаанд тэргүүн байрыг А.Цэнд, Ж.Очмаа, Б.Дөлгөөн, Б.Соёмбо, Э.Мөнхцэцэг /КТМС/ гоцлол дуугаар II Сүхбаатар /ҮТДС/, III байрыг тэргүүллээ. Мөн оросын төвтэй хамтран оюутнуудын дунд кино өдрүүд, багш нарын дунд нээлттэй хичээлийн өдрүүд, сургалт арга зүйн семинар, ЭШХ зохион байгууллагдаж багш оюутнууд идэвхтэй оролцлоо. “Орос хэлний өдрүүд арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн сургуулиудын удирдлага, Oросын төв, харъяа сургуулиудын гадаад хэлний тэнхмийн багш нарт талархал илэрхийлье!
Эрдэм мэдлэгийн түлхүүр болсон орос хэлийг шимтэн суралцъя!
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа
Н.Эрдэнэхүү: ”1000 инженер” төслийн хүрээнд суралцсан төгсөгчид бүгдээрээ эх орондоо ажиллаж байна