
Ректорын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлын үеэр ректорын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зарим хүмүүст хүндэтгэл үзүүллээ. Тухайлбал Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, БАС-ийн профессор П.Отгонбаяр, ГУУС-ийн профессор Д.Оюун, МехТС-ийн профессор Д.Лханаг, ХШУС-ийн профессор П.Мөнхбаатар, БуХС-ийн дэд захирал Б.Пүрэвсүрэн, Тамгын газрын дарга Л.Пүрэв, ҮТС-ийн профессор Н.Ганзориг нарт тус тус хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээг өргөн барьлаа. ШУТИС-ийн Ректор Б.Очирбат ректорын зөвлөлийн хуучин гишүүддээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөв.

ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв