
ШУТИС-ийн ректорын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хурлаар ШУТИС-ийн степ аэробикийн баг ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналаар шагнагдсаныг гардуулан өглөө. ШУТИС-ийн багш, спортын мастер С.Энхтуяагаар ахлуулсан ОУХ-ний мастер, шүүгч, багш Г.Ерөөлбат дасгалжуулагчтай, МТС-ийн оюутан ОУХ-ний мастер С.Ариунболд ахлагчтай тус баг БНСУ-ын Ганвон хотноо 2014 оны 11 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд болсон Ази тивийн аварга шалгаруулах Аэробик гимнастикийн IV удаагийн тэмцээнд Степ Аэробикийн төрөлд оролцон тэргүүн байр эзлэж “Ази тивийн аварга цол” алтан медалиар шагнагдсан юм.
.jpg)
Мөн олон улс, тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож 2011 оны Дэлхийн оюутны Универсиад тэмцээний шагналт байр, 2012 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хvрэл медаль, 2013 оны Дэлхийн тоглолтын шагналт байр, 2013 оны Европын цомын нээлттэй тэмцээний аварга, 2013 оны Азийн цомын нээлттэй тэмцээний аварга, 2014 оны Ази тивийн аварга цолыг тус тус хүртсэн байна.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв