МУИС-Орхон Сургууль, “Peace corpus”-аас Их дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд зохион байгуулагддаг Англи хэлээр эссэ бичих улсын тав дахь удаагийн уралдаан Эрдэнэт хотноо 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уралдаанд оролцсон оюутнуудаас нэгдүгээр шатанд ШУТИС, МУИС, ХААИС, Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, Дарханы ХААИС, МУИС-Орхон сургууль гэх зэрэг их, дээд сургуулийн оюутнуудын 70 эссэ шалгарч, хоёр шатны шалгаруулалтанд ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн ахлах багш Ц.Мөнхдэлгэрийн удирдсан ШУТИС-ийн оюутнууд эхний байранд шалгарснаас ГХИ-ийн ахлах багш А.Болормаагийн хичээл заадаг БуХС-ийн оюутан Г.Саранчимэг нэгдүгээр байр, С.Цэнгүүн хоёрдугаар байр тус тус эзлэв.

Амжилттай оролцсон багш, оюутнууддаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажил, сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв