

Мөн ДТА болон Чунгнамын Үндэсний их сургууль хамтран Их сургуулиудын Ерөнхийлөгчдийн VIII чуулга уулзалтыг “Их сургуулийн мэргэшил бол бүс нутгийн стратегийн аж үйлдвэрүүдийн хөгжил” гэсэн сэдвээр зохион байгууллаа. Их сургуулиудын Ерөнхийлөгчдийн чуулга уулзалтад ШУТИС-ийн Ректор Б.Очирбат “ШУТИС-2021: Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хөгжлийн Стратегийн замын зураглал” сэдвээр илтгэл тавив. Мөн Даежоны дэлхийн Инновацийн форумаас ЮНЕСКО-той хамтран тунхаглал гаргасан бөгөөд түүнд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат гарын үсэг зурсан байна.

2014 оны ЮНЕСКО болон ДТА хамтарсан Олон улсын Сургалт семинар нь амжилттай зохион байгуулагдаж үүнд 20 хөгжиж буй улс орнуудын шинжлэх ухаан, технологийн бодлого боловсруулагчдаас бүрдсэн 205 төлөөлөгч идэвхтэй оролцов. “Их Сургууль ба Шинжлэх ухааны хот, Шинжлэх ухааны паркийн хөгжил” хэмээх сэдвийн дор зохион байгуулагчсан үндсэн лекц, 3 бүрэн хэмжээний хуралдаан болон улс орнуудын илтгэл хэлэлцүүлэх хуралдааны үеэр оролцогчид нь ШУ паркийн өмнө тулгарч буй асуудлуудын талаар мэдэх, хэлэлцэх, санал бодлоо солилцох боломж олдсон юм. ШУТИС-ийн БуХС-ийн багш Ж.Хишигсайхан “Монгол улс дахь ШУ парк байгуулах асуудал: өнгөрсөн-одоо-ирээдүй” хэмээх сэдэвт илтгэлийг хэлэлцүүлэв.
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа