Land angels баг “Сайн газрын харилцаа-2014” улсын олимпиадад амжилттай оролцов
Уламжлал болгон жил бүр зохион байгуулагддаг “Сайн газрын харилцаа-2014” Улсын олимпиад нь 2014 оны 11 дүгээр сарын 27-нд Дархан хотын ХААИС-ийн УГТСЭШХүрээлэнгийн Агро экологи, бизнесийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус улсын олимпиадад газрын харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг томоохон их дээд сургуулиудын багш, оюутнууд идэвхитэй оролцсон бөгөөд Дархан хотын ХААИС-ийн УГТСЭШХүрээлэнгийн Агро экологи, бизнесийн сургуулийн LAND LORD баг 1-р байр, ШУТИС-ийн ГУУС-ийн Эдэлбэр газрын кадастр, зураглал мэргэжлийн LAND ANGELS баг 2-р байр, УБ хотын ХААИС-ийн TERRA DOMINAS баг 3-р байр тус тус эзэлсэн байна.
Улсын олимпиадад амжилттай оролцоход эрдэм, оюунаа зориулсан ШУТИС-ийн ГУУС-ийн захиргаа болон Геодезийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Д.Оюунцэцэг, Эдэлбэр газрын кадастр, зураглал мэргэжлийн багш, магистр Г.Өлзийсайхан, магистр С.Жаргалмаа болон нийт оюутнууддаа баяр хүргэж, амжилт бүхний дээдийг хүсье.