Япон улсын “Unimedia” хувьцаат компани нь веб технологид суурилсан шийдэл, үйлчилгээг нэвтрүүлдэг бөгөөд Японы зах зээлд зориулсан суурин болоод зөөврийн компьютер, ухаалаг утасны аппликэйшн хөгжүүлдэг. Тус компани нь Монгол улсад төлөөлөгчийн газраа 2013 онд нээсэн. Тус төлөөлөгчийн газар нь Монгол-Японы гүүр болж, глобалчлагдсан өнөөгийн нийгэмд тохирох, дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлж байна.
“Unimedia” компанийн захирал Keiichi Morikawa нь 2014 оны 8-сард тус сургуулийн профессоруудтай уулзаж мобайл дэвшилтэт технологийн судалгааны лабораторийг манай сургуульд байгуулахаар болсон. Хэлэлцээрийн дагуу 2014 оны 11-р сарын 26-ны өдөр “Unimedia” компанийн захирал Keiichi Morikawa, захиргаа хүний нөөцийн мэргэжилтэн Э.Амаржаргал нар Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд зочилж, лабораторийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

“UniLabo-Unimedia Innovation laboratory” лабораторийн зорилго нь iBeacon, Wearable, IoT зэрэг сүүлийн үеийн технологиудад суурилсан судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хийх бөгөөд оюутан залуусыг дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг мэдээлэл технологийн мэргэжилтэн, дэлхийд хэрэглэгдэх үйлчилгээг санаачлагч болгоход чиглэх юм.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо