
Шинжлэх ухаан, технологийн их сурууль болон Чанвоны үндэсний их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Гэрээг үзэглэх ёслолын ажиллагаанд Чанвоны үндэсний их сургуулийн ректор Чан Гю Ли, Проректор Ю Ин Кюу, Гадаад харилцааны албаны дарга Жён Хюнг Жун, Төлөвлөлт үнэлгээний газрын дарга Юун Сён Сон болон бусад албаны хүмүүс, мөн ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Сургалтын проректор Х.Энхжаргал, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, Оюутны хөгжил, олон нийттэй харилцах проректор Т.Намнан, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ГХА-ны дарга Т.Ууганбаяр болон мэргэжилтнүүд оролцлоо.

Тус айлчлалын үеэр Чанвоны үндэсний их сургуулийн хамт олон ШУТИС-д өөрсдийн шинэ инновацийн бүтээгдэхүүн болох нар, салхины эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэг бэлэглэж байгаа юм.
Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ШУТИС-ийн магистр, доктор оюутныг тэтгэлэгтэй суралцуулах, профессор багш нар тус их сургуульд хичээл заах, хамтарсан судалгаа хийх болон лаборатори тоног төхөөрөмжийг шинэчлэх, тохижуулах зэрэг бусад сургалт судалгааны олон чиглэлээр тус сургуультай хамтарч ажиллах боломж бүрдэж байна.

Чанвоны их сургуулийн төлөөлөгчдийн ШУТИС-д хийж буй айлчлал 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо