
ШУТИС болон Акита их сургууль 2009 онд хамтын ажиллагаа, оюутан солилцооны гэрээг байгуулан үр дүнтэй хамтран ажилласаар ирсэн билээ. Тус гэрээний хугацааг сунгах, өнгөрсөн жилүүдийн хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэх зорилгоор Акита их сургуулийн Олон улсын оюутан солилцооны төвийн захирал Имаи Акира, төвийн менежер Акацу Мицухиро, төвийн профессор Хирата Мики нар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай сургуульд айлчлан ирж шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус ёслолын ажиллагаанд Гадаад харилцаа хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, Гадаад харилцааны албаны дарга Т.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар, мэргэжилтэн М.Болортуяа нар оролцлоо.

ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв