
Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхимээс Солонгос хэл, соёлыг сурталчилах, оюутнуудын мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилгоор 10 дахь жилдээ зохион байгуулж буй “Ханъгыл үсгийн баяр” 2014 оны 10 дугаар сарын 10-ний өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд болж өнгөрлөө. Тэнхимийн эрхлэгч Ч.Туул нээснээр баярын үйл ажиллагаа эхэлж, солонгос судлалын оюутнууд дэвүүрт бүжиг, таеквандо, цохиур хөгжмийн тоглолт үзүүллээ. Оюутнуудын мэдлэг сорих тэмцээнд 2 дугаар курсын оюутнууд түрүүлэв. ГХИ-ийн Ази судлал, Хэрэглээний хэл шинжлэл, Англи хэл судлалын тэнхимийн багш нар, КОЙКА байгууллагын гишүүн багш Ү Михэ, багш Жон Сүжи, БНСУ-ын Данкүг их сургуулийн солилцооны оюутнууд, МУИС-ийн солонгос судлалын 4 дүгээр курсын оюутнууд оролцлоо.
ШУТИС-ийн Төв номын сангийн үйл ажиллагааг танилцуулах цахим семинар амжилттай боллоо
Далай ламын эмч Берри Керзин
"Хөргөлт инженеринг" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр: цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн форум, өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
Мэргэжилтэн багш нарын лекц боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв