ШУТИС нь 2014-2015 оны хичээлийн жилд шинээр элсэн орсон оюутнуудад уламжлалт “Багш оюутны долоо хоног” хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Хотын соёлтой танилцах” үйл ажиллагааг Монголын түүхийн хичээлээр дамжуулан 2014 оны 10-р сарын 06-10 ны өдрүүдэд нийт 25 цагийн лекцээр 3500 орчин оюутанд хүргэлээ.
Тус лекцэнд:
Лекцэнд хамрагдсан оюутнуудаас 2014 оны 10-р сарын 10-ны өдөр Монголын түүхийн 9 семинарын хичээлийн 250 гаруй оюутныг 07:40 цагаас 19:30 цагийн хооронд “Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлцгээе, осол аваараас урьдчилан сэргийлэх” ажлыг ШУТИС-ийн ойр орчмын замын хэсгүүдэд зогсоож зорчигчдыг ногоон гэрэл цагаан шугамаар зорчих соёлд суралцуулах ажлыг сурталчилсан.

Энэ үйл ажиллагаагаар бид оюутнууд лекцээр сонссон мэдээллийг бататгах, цаашид их дээд сургуулийн оюутан залуучуудыг зөвхөн академик боловсролоор танхимд сургах бус хувь хүний хөгжил, нийгмийн оролцоонд тулгуурласан практикт суурилсан сургалтын үйл ажиллагаг хэрэгжүүлэхэд чиглэгдлээ. ШУТИС-ийн багш, оюутнуудыг хичээл, ажилдаа ирэх, буцахдаа нийтийн тээврээр зорчих уриалга гаргалаа, сургуулийн ойр орчимд замын хөдөлгөөний тохижилт хийх саналыг холбогдох газруудад албан бичгээр хүргэх ажил төлөвлөгдөж байна

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа