Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн багш нар шагнагдсаныг 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ШУТИС-ийн Эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун, ЭШТ-ийн проректор Ч.Баасандаш, ГХХА-ны проректор П.Жаргалтуяа, газрын дарга Ц.Бумцэнд, Д.Хашбаяр, Б.Арвинбаяр нар гардуулан өглөө.

БШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ШУТАС-ийн захирал Г.Адьяахүү, Б.Тунгалаг нар, БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр З.Гансүх, НБГ-ын “Шилдэг багш” тэмдгээр Н.Амгалан, “Ахлах багш” тэмдгээр М.Батбилэг, “Арга зүйч” тэмдгээр Ж.Мягмардорж, Б.Энэбиш, МБХ-ны “Алтан-Эрдэнэ” тэмдгээр Э.Гансүх нар тус тус шагнагдлаа. Нийт шагнал авсан Шинжлэх ухаан технологийн ахлсах сургуулийн багш нартаа цаашдын ажилд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв