
Монгол Улсын Засгийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны захиалга, Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн 220.0 мянган долларын санхүүжилтээр ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хувцас судлалын төвд 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүний биеийн 3D хэмжилтийн лаборатори байгуулагдаж, нээлтээ хийлээ.
Энэхүү лаборатори нь хүний бие, гар, хөлийн хэмжилтийг 3D хэмжээст хэмжилтээр гүйцэтгэх тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд:


Нээлтийн арга хэмжээнд ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга С.Рэгзэдмаа, ҮХААЯ мэргэжилтэн Н.Нарангэрэл, Азийн хөгжлийн банкны захирал н.Түвшинсанаа, Азийн хөгжлийн банкны төслийн зохицуулагч Я.Нармандах, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шулхаммер, ШУТИС-ийн ЭШТ-ийн проректор Ч.Баасандаш, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ШУТИС-ийн ҮТС-ийн дэд захирал Д.Ариунболор, ШУТИС-ийн ҮТС-ийн Дизайны тэнхимийн эрхлэгч Д.Түмэнболд, ШУТИС-ийн ҮТС-ийн Текстил судлалын тэнхимийн дэд профессор Т.Амаржаргалан, ШУТИС-ийн ҮТС-ийн Текстил судлалын тэнхимийн дэд профессор П.Булга ШУТИС-ийн ҮТС-ийн Текстил судлалын тэнхимийн багш, ажилтан, оюутнууд оролцлоо.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа