Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2014 оны А/78 дугаар тушаалаар баталсан “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох” түр журмын дагуу 2014 оны 07 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 19-ний өдрийг дуустал бүтээлүүдийг хүлээн авсан бөгөөд грант горилж Үйлдвэрийн салбарын -8, Хөдөө аж ахуйн салбарын -11 бүтээл тус тус ирүүлсэн болно.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2014 оны А/105 дугаар тушаалын дагуу /тушаалыг энд дарж үзнэ үү/ дараах бүтээлүүдэд грант олгохоор шийдвэрлэв. Үүнд:
1. Үйлдвэрийн салбараас ШУТИС-н Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний салбарын дэд профессор Ц.Одбаяр удирдагчтай “Тарнын овгийн зарим ургамлын зохицуулах үйлчлэлийн судалгаа” бүтээл;
2. Хөдөө аж ахуйн салбараас Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Биологийн ухааны доктор Б.Баттөр удирдагчтай “Бабедазол эм үйлдвэрлэх” бүтээл тус тус болно.
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв