ШУТТөв номын санд 2010 оны 03 сарын 03-06 хооронд бүрэлдэхүүн сургуулиуд болон орон нутгийн салбар сургуулийн номын санчдыг хамруулсан “Номын сангийн програм хангамжийн ашиглалт” сэдэвт сургалтыг зохион явууллаа. Сургалтанд номын сангийн Lib4U програмын шинэ хувилбар, нэмэлт өөрчлөлт, номын сангийн үйлчилгээний явцад тулгарч буй асуудлуудын талаар Wolves компани захирал Д.Ганхуяг танилцуулж, санал солилцов. ШУТТөв номын сангийн бодлого, номын санчдын харилцаа, ёс зүй, үйлчилгээний ажилтны багаар ажиллах чадвар, цаг ашиглалтын талаар ШУТТөв номын сангийн захирал Ч.Гульнар мэдээлэл хийсэн. Дашрамд дурьдахад номын сан-мэдээллийн технологийн сургалт хөтөлбөрийн дагуу тасралтгүй явагдсаар байх болно.
![]() |
![]() |
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв

