Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль “Энержи Ресурс” ХХК нь бизнесийн салбарын дэвшилтэд техник технологи, мэдлэгийг шинжлэх ухаан, боловсролын салбартай уялдуулан хөгжүүлэхэд хамтран ажиллах мөн компанийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага, ажлын байранд тавигдах ур чадварыг хангахуйц оюутан залуусыг бэлтгэх, ажлын байраар хангах зэрэг оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна. 2010 оны хамтын ажиллагааны хүрээнд “Энержи Ресурс” ХХК-ний нээлттэй өдөрлөгийг Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвөөс 2-р сарын 26-нд ШУТИС-ийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Нээлттэй өдөрлөгийн зорилго нь хамтын ажиллагааны үндсэн зорилгын дагуу бөгөөд дараах хөтөлбөрөөр явагдах юм.
ШУТИС-ийн Хурлын Танхимд: 2 сарын 26 / 14 цагаас /
Өдөрлөгийн хамрах хүрээ: ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын багш нар, 3,4-р курсын оюутнууд, магистр, докторантурт суралцагсад болон төгсөгчдийн хүрээнд зохиогдоно.
- Компаний ерөнхий танилцуулга болон хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга
• М-Си-Эс группын танилцуулга
• Компанийн танилцуулга
• Ухаа худаг төслийн танилцуулга /video introduction/
• Баяжуулах үйлдвэрийн танилцуулга
• Цахилгаан хангамжийн төслийн танилцуулга
- “Энержи Ресурс”-ийн нийт ажиллагсад, шинээр бий болж буй ажлын байрууд, түүнд тавигдах шаардлага болон ажилтан сонгон шалгаруулалт
- ШУТИС-ийн оюутанд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл
- Хүний нөөцийн бүрдүүлэлт / анкет тараагдана /
Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв
www.jobs-student.edu.mn
Т - Байр 306
Утас : 11-324590-1045
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэд захирал Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа
Н.Эрдэнэхүү: ”1000 инженер” төслийн хүрээнд суралцсан төгсөгчид бүгдээрээ эх орондоо ажиллаж байна