БНСУ-ын Корэй их сургуулийн Сэжон кампусын Шинжлэх ухаан, технологийн сургуулийн 5 профессор хамтын ажиллагааны шугамаар 2010 оны хоёрдугаар сарын 1-ний єдєр ШУТИС-д зочиллоо. Энэ vеэр тус их сугуулийн профессорууд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр магистр, докторын сургалтанд суралцах боломжийн талаар танилцуулага хийсэн юм. Танилцуулгын үеэр тус профессорууд өөрсдийн явуулдаг судалгаа, шинжилгээний болон тухайн чиглэлээр судалгаа явуулдаг хүмүүстэй холбоо тогтоож, санал солилцлоо. Уулзалтанд Корэй их сургуулийн талаас Электроник, мэдээллийн инженер, Биоинформатик, Хүрүүлэн буй орчны инженер зэрэг салбарын профессорууд оролцсон юм. Мєн Корэй их сургууль нь Солонгос төдийгүй дэлхийд нэр хүндтэй сургууль бөгөөд 36,000 оюутан 3600 орчим багштай сургууль ажээ.



Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв