Вордсворт Эдишнс компанийн номын танилцуулга нэгдvгээр сарын 20-ны єдєр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн 3 давхарт болно. Английн нэрт Вордсворд Эдишнс /Wordsworth Editions/ компани нь анх 1992 онд дэлхийн сонгодог бүтээлүүдийг маш хямд, зөөлөн хавтастайгаар хэвлэж, худалдаанд гаргаснаар хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарт багагүй шуугиан тарьж гарч ирсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар тус компани Английн сонгодог зохиол, хүүхдийн сонгодог зохиол, дэлхийн уран зохиолын сонгодгууд, яруу найраг, шидэт, ер бусын адал явдалт зохиол, хатуу хавтастай номнуудаас бүрдсэн номын сангийн цуврал зохиол, толь бичгүүд, лавлах номууд, мөн дэлхийд алдартай зохиолчдын бүрэн хэмжээний болон хэсэгчилсэн зохиол бүтээлүүдийг эмхтгэж, нийтдээ 500 гаруй нэр төрлийн ном хэвлэжээ. Вордсворд Эдишнс компани ном зохиолдоо тухайн салбарт мэргэшсэн, туршлагатай судлаачдаар шүүмж, тайлбар бичүүлэн, байнга судалгаа хийж ажилладаг тул тэдний бүтээл дэлхийн номын зах зээл дээр нэр хүндтэй, чанартай хэвлэлийн тоонд орсон хэвээр байгаа юм.
Тус компаний эрхлэн гаргасан ном зохиолыг, ялангуяа англи хэл сурч буй сурагчид, оюутан залуус, утга зохиол сонирхогчид заавал унших номынхоо жагсаалтанд зүй ёсоор оруулах хэрэгтэй хэмээн дэлхийн томоохон их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, мөн зохиолчид зөвлөж байна.

БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав