2009-2010 оны заагт БНСУ-ын Сөүл хотын Ханяны Их сургуулийн Мэдээллийн технологийн сургуулийн докторант (Hanyang University of South Korea) Я. Дашдорж “Modeling and Analysis of Wireless LAN Traffic and its Performance Implication” сэдвээр техникын ухааны докторын зэрэг амжиллтай хамгаалсан байна. Солонгосын Ханяны Их сургууль нь улсдаа төдийгүй Азид Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэх сургуулиудын нэг бөгөөд Я. Дашдорж нь БНСУ-д Мэдээллийн технологийн чиглэлээр докторын зэрэг амжиллтай хамгаалсан хамгийн анхны Монгол эрдэмтэн болсон байна. ШУТИС нь Солонгосын Их дээд сургуулиудтай нягт хамтын ажиллагаатай бөгөөд сүүлийн 3 жилийн дотор тус сургуулиас олон арван залуу багш, оюутнууд БНСУ-д амжилттай суралцаж байна.
Нийгмийн Технологийн Сургуулийн
Түүх-Аялал жуулчлалын багийн дэд
профессор Д. Сэрдарам Ph.D. дэд проф
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв