“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс Эрчим хvчний инженерийн сургуулийн үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай хамгаалсан 32 оюутанд урамшуулал гардуулав. Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудын дараа дараагийн дадлага болон хичээл, ажил хөдөлмөрт нь илүү урам зориг өгөх зорилготой ажээ. Цаашдаа дээрх үйл ажиллагааг ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулиудад зохион байгуулах юм байна. Мөн түүнчлэн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс оюутнуудын дадлагаа хийж гүйцэтгэсэн байгууллагуудад тодорхой хэмжээний урамшуулал олгохоор ажиллаж эхэлжээ.



ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв