Механик Инженерийн Сургуулийн номын сан “Номын баяр”-н өдөрлөг зохион явууллаа ШУТИС-ийн МИС-н номын сангаас “Номын баяр” –ын өдөрлөгийг 2009 оны 05 сарын 25ны өдөр зохион явууллаа. Тус арга хэмжээний нээлтэнд МИС-ийн захирал Д.Дэлэг, дэд захирал М.Дэлгэрнасан, Төвлөрсөн номын сангийн захирал Ч.Гульнар болон бvрэлдэхvvн сургуулийн ахлах номын санчид, МИС-ийн багш, оюутны төлөөлөп оролцлоо. Энэхvv номын баярт зориулан “Оюутны номтой харилцах соёлыг дээшлvvлэх нь” сэдвээр ШУТИС-ийн НТС-ийн багш, доктор Д.Наранцацрал оюутнуудад сонирхолтой ярилцлага хийлээ. Энэ vеэр тус сургуулийг төгссөн vе vеийн төгсөгчид номын vзэсгэлэнгийн тавиур, зориулалтын ном vдэгч, тус сургуулийн VЭХорооны зөвлөлөөс уншлагын танхимд чийгшvvлэгч бэлэглэснийг тус тус гардууллаа. Мөн мэргэжлийн ном, сурах бичиг номын санд хандивласан төгсөгч, багш, оюутнуудад захирал Д.Дэлэг талархал илэрхийллээ. Энэ удаагийн номын баяр нь номын vзэсгэлэн, номын солилцоо, хандив, хvнсний vзэсгэлэн худалдаа зэрэг олон зvйлээрээ онцлог боллоо. | |
|
|
|
|
Төвлөрсөн номын сан: Мэдээллийн ажилтан О.Ариунжаргал | |
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв



