Уул уурхайн хvрээлэнгийн vvсч хєгжсєний 50 жилийн ойн хvрээнд зохион байгуулж байгаа "Эрдэс баялгийн олборлолт шинэ зуунд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралыг арванхоёрдугаар сарын 11-ны єдєр ШУТИС-д боллоо. Хуралд Уул уурхайн экологийн ирээдvйн тєлєв, Монголын уул уурхайн vйлдвэрvvд дэх ашиглалтын технологи эзэмшилт, Vйлдвэрийн тэсрэх бодисын vйлдвэрлэлийн хєгжил, Оюутолгой ба шинжилгээ судалгаа, Оюутолгойн зэс-порфирын хдрийн найрлага, баяжуулалтын судалгаа, Нvvрсний давхаргын метан хийн нєєц баялаг, тvvний хэрэглээ гэх зэрэг уул уурхайн салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг хєндсєн сэдвээр илтгэл тавигдлаа. Уг хурлыг БСШУЯ, ЭБЭХЯ, ШУТИС, Уул уурхайн хvрээлэн, Уул уурхайн инженерийн сургууль хамтран зохион байгуулжээ. Монгол орны эрдэс баялагийн нєєцийг vр єгєєжтэй ашиглан, тvvний хєгжлийн хурдасгуур болгон єєрчлєн зохион байгуулах, шинжлэх ухаан, технологийн чадавхиа хєгжvvлэх, vйлдвэрийн аливаа асуудлыг шинжлэх ухааны vндэстэй шийдвэрлэхэд эрдэм шинжилгээ, зураг тєслийн байгууллага онцгой чухал vvрэг гvйцэтгэдэг ажээ. Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн


ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба
Багш нарын баярын өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардууллаа
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа