Азийн орнуудын Их Сургуулиудын эрдэмтэн судлаач нарын ээлжит Олон Улсын Эрдэм Шинжилгээний Чуулга энэ оны X сарын 20-23-нд Вьетнам Улсын Хо Ши Минь хотын Үндэсний Их Сургууль дээр болов. Энэхүү чуулгад Монгол, ОХУ, Солонгос, Хятад, Вьетнамын эрдэмтэн судлаач нар оролцож нийт 270 гаруй илтгэл тавигдав. Чуулга дараах 5 салбарт хуваагдан хуралдав. 1. Механик инженерийн автомашин ба мехатроник 2. Мэдээлэл холбооны технологи 3. Микроэлектроник ба микросистем 4. Эрчим хүч ба энерги хэмнэлт 5.Сэргээгдэх эрчим хүч ба байгаль орчин Энэхүү эрдмийн чуулгад манай сургуулиас ЭХИС-ийн профессор Д.Содномдорж, академич, профессор С.Батмөнх, БИАС-ийн профессор Д.Дашжамц, МТС-ийн профессор Н.Түгжсүрэн, ЭХИС-ийн профессор Д.Дэлэг, профессор Г.Баярсүрэн нар оролцож 10 гаруй илтгэл тавив.
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв