ОХУ-ын "Русский Мир" сан ШУТИС-д өөрийн төвөө нээлээ. Энэхүү арга хэмжээ 2009 оны 8-р сарын 25-нд ШУТИС-ийн шинжлэх ухаан, технологийн Төв номын санд болов. ОХУ-ын Ерөнхийлөгч Медведевийн айлчлалын хүрээнд болж байгаагаараа онцлогтой уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд манай оронд зочилж байгаа "Анд нөхдийн холбоо" нийгэмлэгийн гишүүд, ахмад дайчид, тухайлбал хуучнаар ЗХУ-ын хошой баатар Ляахов В.А ЗХУ, Монгол улсын баатар сансарын нисгэгч Горбатко В.В., халх голын дайнд оролцож явсан эдүгээ 95 нас сүүдрийг зооглож яваа ахмад дайчин хүртэл хүрэлцэн ирсэн нь сонирхол татаж байлаа. Мөн ОХУ-ын "Политика", "Единство во имя России" фондуудын Ерөнхийлөгч, "Русский Мир" сангийн гүйцэтгэх захирал Никонов Вячислов Алексеевич, "Русский мир" сангийн бүсийн захиргааны дарга Толорая Георгий Давыдович болон бусад төлөөлөгчид оролцсон юм. Мөн УИХ-ын гишүүн , ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Улаан, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон проректорууд, эрдэмтэн багш нар оролцлоо.
"Русский Мир" сан нь дэлхийн 40 гаруй оронд салбартай бөгөөд энэ удаа ШУТИС-ийн шинжлэх ухаан, технологийн Төв номын санд төвөө нээж, шинжлэх ухаан, танин мэдэхvйн чиглэлийн 780 гаруй ном, 220 гаруй СD, DVD болон электрон ном бэлэглэснээс гадна хамгийн сүүлийн үеийн компьютер болон 23 мянган долларын үнэ бүхий техник хэрэгслээр танхимыг иж бүрнээр нь тохижуулж өгч байгаа юм байна. Нээлтийн туузыг УИХ-ын гишүүн, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Улаан, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон "Русский Мир" сангийн гүйцэтгэх захирал Никонов Вячислов Алексеевич, "Русский мир" сангийн бүсийн захиргааны дарга Толорая Георгий Давыдович нар хайчилсан.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа