ШУТИС-ийн БИАС 50 жилийнхээ ойг тэмдэглэж байна.Ойн арга хэмжээний хөтөлбөр өчигдрөөс буюу 2009 оны 9-р сарын 8-нд сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлаар эхэлсэн бөгөөд өнөөдөр олон улсын онол практикийн 3-р бага хурал боллоо. Уг хуралд Япон, Солонгосын эрдэмтэд ирж оролцон илтгэл тавьсан юм. Хурлын үеэр барилгын инженерийн салбарын 50 жилийн түүхэн замнал, уламжлал шинэчлэл, цаашдын зорилтын талаар болон барилга хот байгуулалтын салбарын шинэтгэлийн бодлого, тулгамдсан асуудлуудын талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдсэн юм. Ойн арга хэмжээ маргааш мөн үргэлжлэх бөгөөд БИАС-ийн багш нарын бүтээл, ном сурах бичгийн үзэсгэлэн, төгсөгчдийн уулзалт, баярын хурал, багш оюутны концерт болох юм.]

Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв