Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгчдийн анхааралд
БНЧУ-ын Засгийн Газар 2011/2012 оны хичээлийн жилд БНЧУ-ын дараах олон нийтийн их сургуулиудад Засгийн Газрын тэтгэлэгийг санал болгож байна: чех хэл дээр гурван баклавр/магистрийн сургалтын хөтөлбөр (санал болгож буй чиглэлүүд нь байгалийн шинжлэх ухаан, геологи (гидрогеологи), мал эмнэлэг, экологи, хөдөө аж ахуй, тоног төхөөрөмж (эрчим хүч), эрүүл мэнд), англи хэл дээр дөрвөн магистр(follow-up master) мөн нэг докторантын сургалтын хөтөлбөр (санал болгож буй чиглэлүүд нь хөдөө аж ахуй, эдийн засаг, худалдаа, мэдээлэл зүй, барилгийн техник). Чех хэл дээр суралцах гэж байгаа тохиолдолд Карелын Их сургуулийн гадаад хэлний төвд нэг жилийн чех хэлний бэлтгэлд хамрагдах болно.
Дээр өгүүлж буй магистр(follow-up masters) болон магистр хоёрын ялгаа нь гэвэл баклаврын дараа магистр(follow-up masters) сурдаг харин магистрын(follow-up masters) дараа магистр сурдаг. баклавр - магистр(follow-up masters) - магистр - докторант
Стипендийн хэмжээ нь баклавр, магистрын сургалтын хөтөлбөрийн хувьд сарын 9000 корун харин докторантын хувьд сарын 9500 корун болно. Үүнээс оюутнууд нь байр, хоол, унаа гэх мэт зардлуудаа нөхөх ёстой.
Чех хэл дээрх баклавр, магистрийн сургалтын хөтөлбөрт бүрдүүлэх материал
Анхаарах зүйлс
Тэтгэлэгийн талаарх дэлгэрэнгүй англи хэл дээрх тайлбарыг (instruction english) болон бөглөх анкетыг (application) хавсаргав.
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.