МТС- ийн Физикийн салбараас ШУТИС- ийн инженерийн ангийн оюутнуудын дунд тэдний физик сэтгэлгээг хөгжүүлэх,сурах идэвхи сонирхолыг урамшуулан дэмжих зорилготойгоор Физикийн олимпиадыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
2007-2008 оны хичээлийн жилийн ШУТИС- ийн оюутны Физикийн XX уламжлалт олимпиад 2008.04.12 - 04.25–ний өдрүүдэд 3 даваатайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө.
Нэгийн даваанд шалгарсан 135 оюутнаас 2 –ын даваанд 38 оюутан 3 –ын даваанд оролцож эхний байранд дараах сургуулийн оюутнууд шалгарлаа.
| № | Оюутны нэр | Оюутны код | Сургууль | Багшийн нэр | Байр |
| 1 | Г.Ариунболд | HMI07D020 | УУИС | Б.Доржсүрэн | I |
| 2 | Г.Ариунболд | GAH07D003 | МИС | Б.Түмэндэмбэрэл | II |
| 3 | Х.Батзаяа | GAH07D002 | МИС | Б.Түмэндэмбэрэл | II |
| 4 | Н.Нинжин | DSW07D018 | КТМС |
| III |
| 5 | Билэгсайхан | ASC07D020 | БИС | Н.Наранцацралт | III |
| 6 | Э.Нямсүрэн | ASC07D046 | БИС | Ч.Даваасүрэн | III |
Олимпиадын журмын дагуу шалгарсан оюутнуудыг диплом, мөнгөн шагнал гардуулж зохих болзлыг хангасан оюутнуудыг РН101, РН102 хичээлийн шалгалтын 30 оноог тооцон урамшууллаа.


Олимпиад зохион байгуулах комисс
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа