“Орос номын vзэсгэлэн – худалдаа”
 

Шинжлэх ухаан, Технологи – 2008 
 “Орос номын vзэсгэлэн – худалдаа” 
ШУТИС-ийн Төв номын санд  зохион явагдана

       ШУТИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хvрээнд ОХУ-ын М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, Москвагийн Барилгын их сургууль, Москвагийн Эрчим Хvчний Их Сургууль болон ОХУ-ын томоохон хэвлэлийн газрууд оролцсон  Шинжлэх ухаан, Технологи – 2008   “Орос номын vзэсгэлэн – худалдаа” зохион явагдана.
  Vзэсгэлэнд Эрчим хvч, Барилга-архитектур, Хvнс-биотехнологи, Материал технологи, Геологи-газрын тос, Математик, Хvмvvнлэг, Хэл шинжлэлийн нийт 50  төрлийн 950 гаруй сургалт- судалгааны ном, сурах бичиг, мэргэжлийн 60 гаруй сэтгvvл, 270 ширхэг номын каталоги тавигдаж профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан суралцагсдыг хамгийн шинэлэг номын мэдээллээр ханган,  ШУТИС, ОХУ-ын хамтарч ажилладаг их, дээд сургууль, хэвлэлийн газар, номын сан хоорондын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хvрээнд М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль (МГУ), Москвагийн Барилгын их сургууль (МГСУ), Москвагийн Эрчим Хvчний Их Сургууль (МЭУ)-ийн төлөөлөгчид, хэвлэлийн газруудаас: Издательский дом “МЭИ”, Издательство Ассоциации строительных вузов “АСВ”, Хvнсний хэвлэл “ОО Дели”, Издательский центр “Техносфера”, Интернэт- магазин центр “Технарь”,  Издательский дом “Энергия” гэх мэт ОХУ-ын томоохон хэвлэл мэдээллийн газрын төлөөлөл оролцох болно.
o Эрчим хvчний чиглэлээр:  124 ширхэг  ном, 6 ширхэг сэтгvvл;
o Барилга-архитектурын чиглэлээр: 326 ширхэг ном, 12 ширхэг сэтгvvл;
o Материал технологи, хvмvvнлэг, хэл шинжлэл, геологийн чиглэлээр:411 ширхэг ном;
o Хvнс биотехнологийн чиглэлээр 70 ширхэг ном, 12 ширхэг сэтгvvл;
-Vзэсгэлэнгийн vеэр манай сургуульд бэлтгэгдэж буй бvх мэргэжлээр номын захиалга явагдана.

Vзэсгэлэнгийн нээлт:
-2008 оны 03-р сарын 31-нд 11.00 цагт ШУТИС-ийн I байр,
 3 давхар, ¹301-д болно.
-Vзэсгэлэн – худалдаа 2008 оны 03-р сарын 31-нээс 04-ний өдрvvдэд явагдана.

Уншигч та бvхнийг номын vзэсгэлэнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Төвлөрсөн номын сан

 

 


Төвлөрсөн номын сан