Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ажиллагаа морин хуурын аялгуугаар эхэлж ирсэн зочдыг хүндэтгэлийн тайзанд урьлаа. Үүнд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун, проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш, Т.Намнан болон бүрэлдэхүүн Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал Г.Батхүрэл, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Б.Сүхбат, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Буянтогтох, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав болон бусад институт, ахлах сургуулийн захирал хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
ШУТИС-ийн ректор Б.Очирбат “Өнөөдөр манай монгол орон даяар эрдмийн их өдөр болж байна. Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. ШУТИС энэ хичээлийн жилийн бэлтгэлээ бүрэн хангаж 2014-2015 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа албан ёсоор эхлэхэд бэлэн боллоо. ШУТИС-ийн нийт эрдэмтэн, профессор багш нар, оюутан суралцагчид, шинээр элсэгчид та бүхэнд шинэ хичээлийн жилийн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Өнгөрсөн хичээлийн жилд манай ШУТИС өргөн хэмжээний өөрчлөлт шинэчлэлтийн хөтөлбөрийг дэвшүүлэн эхлэлийг нь амжилттай тавьсан билээ. Үүний үр дүнд энэ хичээлийн жилийг шинэ бүтэц зохион байгуулалтаар эхлүүлж байна. ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын жишиг, стандартад нийцүүлэн өөрчлөн шинэчилж анхны шинэчилсэн хөтөлбөрүүдээрээ шинэ элсэгчдээ элсүүлэн суралцуулахад бэлэн боллоод байна. 2014-2015 оны хичээлийн жилд манай ШУТИС-ийн 8 бүрэлдэхүүн сургууль, мөн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуульд нийт 53 мэргэжлийн хөтөлбөрөөр 5000 орчим оюутан шинээр элсэн суралцаж байна. Манай ШУТИС-ийг сонгон суралцаж, тус их сургуулийн оюутнаар элссэн шинэхэн элсэгчиддээ тусад нь халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Энэ жил бид өнгөрсөн жил хийж хэрэгжүүлж ирсэн бүтэц зохион байгуулалтын агуулгын шинэчлэлт өөрчлөлтөө улам бататгаж, үргэлжлүүлэн их сургуулийнхаа цаашдын хөгжлийг олон улсын жишигт хүргэх тодорхой алхмуудыг хийж хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
ШУТИС цаашид судалгаанд суурилсан их сургууль болон хөгжих гол үндсүүдийг энэ хичээлийн жилд тавих учиртай. Профессорын багуудыг шинэчлэн зохион байгуулж, ахисан түвшиний сургалтын хөтөлбөрүүдээ шинэчилж олон улсын жишиг хүргэх зорилт тавьж байна. Мөн инженерийн боловсролын шинэчлэлийг улам гүнзгийрүүлэх, төр засгийн бодлого, шийдвэртэй уялдуулж инженер техник технологийн боловсролыг олон улсын жишигт ойртуулан ажиллах юм. Тухайлбал энэ хичээлийн жилд Японы ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр инженер технологийн дээд боловсрол гэсэн томоохон төслийг хийж хэрэгжүүлэхээр эхэлж байна. Энэ төслийн хүрээнд 5-9 жилийн хугацаанд Япон улсад 1000 орчим нарийн мэргэжлийн инженер, техник технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх юм. Энэ хүрээнд манай ШУТИС-д японы Коосэн загварын технологийн коллежийн бэлтгэл сургалтын ажил эхэлж эхний 50 суралцагчаа элсүүлээд байна. Мөн ШУТИС-ийн бүрэлдэхүүнд Коосэн технологийн дээд сургуулийг албан ёсоор нээж эхний элсэгчдээ авсан байна. Энэ мэт сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажиллаа улам өргөжүүлэн хөгжүүлж өнгөрсөн онд тавьсан өөрчлөлт шинэчлэлтийн үндсээ улам батжуулаж, их сургуулийнхаа хөгжлийг улам төгөлдөржүүлж, олон улсын жишигт нийцсэн судалгаанд суурилсан их сургууль болох томоохон зорилт маань хэрэгжих гол үндсэн ажиллуудыг энэ шинэ хичээлийн жилд хийж хэрэгжүүлэх юм. Энэ ажил манай эрдэмтэн, профессор багш нар, оюутан суралцагчид бидний хамтын хөдөлмөрийн үр дүнд бүтэх ёстой. Ингээд ШУТИС-ийн 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдэж байна” гэж нээлтийн үг хэллээ.
Мөн ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо “ШУТИС-ийн эрхэм залуу оюутнууд, багш, эрдэмтэд, удирдлагын багийнхан та бүхэнд шинэ хичээлийн жилийн баярын мэнд дэвшүүлье. Өнөөдөр манай ШУТИС монголын хамгийн том их сургууль болон өргөжин хөгжиж байна. Орчин үеийн их сургууль үйлчилгээний байгууллага болон өөрлөгдөж байна. Их сургуулийн оюутнууд их сургуулийн үйлчлүүлэгч юм. Харин удирдлага болон багш нар тэдний үйлчлэгч гэсэн үзэл санаа явж байгаа. Тэгэхээр хамгийн сайн сургууль болохын тулд үйлчлүүлэгч оюутнууд, үйлчлэгч багш нар, удирдлагууд монголын хамгийн сайн байх ёстой. Монголын хөгжлийг урагш нь түүчээлсэн сургууль байхын тулд хичээн зүтгье. Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр профессор, дэд профессор, хүндэт профессор цол хүртсэн багш нарт дипломыг нь гардуулан өгөв. Үүнд:
Д/д |
Овог нэр |
Бүрэлдэхүүн сургууль |
Профессор |
||
1 |
Тэрбиш Амаржаргал |
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль |
2 |
Бавуудорж Энхтуяа |
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль |
Дэд профессор |
||
1 |
Магсар Оюунтөгс |
Геологи, уул уурхайн сургууль |
2 |
Самбуу Оюунгэрэл |
Геологи, уул уурхайн сургууль |
3 |
Лхагвасүрэн Эрдэнэболд |
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль |
4 |
Дэлгэрхүү Наранцацрал |
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль |
5 |
Баасанжав Соёлсүрэн |
Гадаад хэлний институт |
6 |
Дашзэвэг Түмэнболд |
Үйлдвэрлэлийн технологийн сургууль |
7 |
Дүгэржав Дамдинсүрэн |
Үйлдвэрлэлийн технологийн сургууль |
8 |
Батаа Батзолбоо |
Мэдээлэл, холбоо технологийн сургууль |
9 |
Ямхин Дашдорж |
Мэдээлэл, холбоо технологийн сургууль |
10 |
Жамъяан-Осор Пүрэвсүрэн |
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль |
11 |
Дананжав Чулуунцэцэг |
Дархан-уул аймаг дахь Технологийн сургууль |
Хүндэт профессор |
||
1 |
Ц.Оюунгэрэл |
Механик, тээврийн сургууль |
Мөн “Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ээр МТС-ийн Ц.Энхжаргал, ЭХС-ийн Л.Батмэнд ХШУС-ийн Ц.Тодгэрэл нар шагнагдав. Түүнлэн энэ хичээлийн жилд хамгийн өндөр оноогоор элсэн суралцаж буй 8 сурагчид бэлэг дурсгалын зүйлийг бүрэлдэхүүн сургуулийн захирлууд гардууллаа.
Шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагааны үеэр ШУТИС-ийн гадаах задгай талбайд шинээр элсэн суралцагч оюутнуудад зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ. Нээлттэй өдөрлөгт ОХҮА, ШУТТНС, ЭМТ, БТСТ, ОХ, бүрэлдэхүүн сургуулиудын оюутны зөвлөл оролцов. Элсэгчдийг төлөөлж Эрчим хүчний сургуулийн оюутан Б.Ганхэт үг хэлж, оюутны тангараг өргөн ШУТИС шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
ТГ
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ