ШУТИС БНСУ-ын Ахисан түвшиний шинжлэх ухаан, технологийн институт (KAIST)-тэй хамтарсан “International Joint Workshop on Convergence of Technologies” сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар семинарыг 07-р сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг семинар нь ШУТИС, KAIST, Чангвон их сургууль болон семинарт оролцсон Солонгосын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан судалгааг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд БНСУ, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөсөн юм.

Тус хамтарсан семинарын үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Б.Очирбат, БНСУ-ын Чангвон үндэсний их сургуулийн Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн захирал Michael Sohn нар нээж үг хэллээ.

Хамтарсан семинарт БНСУ-аас KAIST институт, Солонгосын биологи, биотехнологийн судалгааны хүрээлэн, Чангвон үндэсний их сургууль мөн түүнчилэн хувийн хэвшилийн компаниуд /Korea District Heating Corporation, H2 Inc., Jang One Communication, St Eng Co., LTD, Ntc Co., Ltd, Halla Wood Co.Ltd/ зэрэг байгууллагуудаас 15 хүний төлөөлөл, ШУТИС-иас нийт 81 хүний төлөөлөл оролцсон юм.

Семинараар манай улсын эдийн засаг, аж үйлдвэржилтийн амин чухал элементүүд болж байгаа мехатроник, эрчим хүчний шинэ эх сурвалж, биотехнологи ба шинэ тусгай материал зэрэг өндөр технологиудийн талаар сонирхолтой илтгэлүүдийг Солонгосын талаас хэлэлцүүлсэн ба оролцогчид дээрхи чиглэлүүдээр санал бодлоо идэвхитэй солилцож цаашид ШУТИС-ийн багш, судлаачидтай хамтарч тодорхой, бодитой ажлууд хийх талаар харилцан тохиролцлоо.
Эрдэм Шинжилгээний Алба
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа