Aвстрийн холбооны улс болон Монгол Улс 1963 оны зургадугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоож байжээ. Өрнөдийн орнуудаас Их Британи улс манай улстай анх дипломат харилцаа тогтоосон бол хоёр дахь орон нь Австри байсан юм.
Австрийн тэтгэлэгт хамрагдсан ИДС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Бүгд найрамдах Австри улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай доктор Ирэнэ Гинэр Райхэлийг ШУТИС-д хүрэлцэн ирэх үед нь ШУТИС-ийн ректор Б.Очирбат хүлээн авч уулзсан юм. Тэрбээр 1982 оноос Австрийн гадаадын харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд АНУ, Египет зэрэг оронд эх орноо төлөөлөн ажиллаж байжээ. 2012 оны нэгдүгээр сараас эхлэн БНХАУ болон Монгол Улсыг хамаарсан Австрийн элчин сайдаар томилогдсон байна. Дашрамд дурдахад, манай улсад тус улсын элчин сайдын яам байрладаггүй учир Бээжин дэх ЭСЯ-наас хамаардаг билээ.
Тэрээр уулзалтынхаа үеээр эрдэмтэн, оюутан солилцооны салбарт өрнүүлж буй Монгол- Австрийн харилцаа нь Eurasia-Pacific- Uninet байгууллагаар дамжин хэрэгжиж, энэ байгууллагын Монгол дахь салбар нь ШУТИС дээр төвлөрч байдагт баяртай байдгаа илэрхийлээд цаашид хамтын ажиллагаагаа энэ холбооны шугамаар хэрэгжүүлнэ гэлээ. Үүнээс гадна МУИС, ЭМШУИС, ХААИС, ШУА нь Eurasia-Pacific-Uninet байгууллагын гишүүн билээ. Австрийг зорьж буй монголчуудын ихэнх нь сурах зорилгоор явдаг. 2002 онд 100 гаруй монголын иргэн Австри руу явсан байдаг бол 2013 он гарсаар 800 гаруй хүн виз мэдүүлж Австрийг зорьсон гэсэн судалгаа байдаг байна. Уулзалтад Eurasia-Pacific- Uninet-ийн ерөнхийлэгч ноён Дитер Рауш, Австрийн элчин сайдын яамны төлөөлөгч, Монгол дахь Австрийн Консулын газрын ажилтан нэр бүхий төлөөлөгчид оролцлоо.
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ