2014 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 07-ний өдрүүдэд ХБНГУ-д Монгол Улсын ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид.ажлын айлчлал хийлээ.
Энэ айлчлалын хүрээнд Герман - Mонголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил, Сургуулиас гадуурх сургалтаар Монголын хүүхэд өсвөр үеийг хөгжүүлэх хамтын ажиллагааны 20 жилийн ойд зориулсан Онол - практикийн форум боллоо.
Форумд ШУТИС-ийн Нийгмийн Технологийн сургуулийн ахлах багш Н.Нямдорж "Монгол улс дахь хүүхэд, залуучуудын оролцооны ач холбогдол ба хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх - нийгэмшүүлэх үйл явц, өнөөгийн амьжиргааны асуудлууд" сэдвээр илтгэл тавин хэлэлцүүллээ.
Төлөөлөгчид Герман-Монголын өсвөр үеийн ардчилсан боловсролын 20 жилийн ойн чуулганд оролцож байгаа бөгөөд айлчлалын хүрээнд өчигдөр ХБНГУ-ын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён И.Асмуссентэй уулзав.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт өмнө эхлүүлсэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлэв.
Талууд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Холбооны хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд 2010 онд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийг үндэслэн ажлын хөтөлбөр боловсруулж, нийгмийн хамгааллын хэм хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, ажлын байран дахь аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.
6 дугаар сарын 2-ний өдөр Бундестагийн гишүүн, Бундестагийн Боловролын байнгын хорооны гишүүн хатагтай Д.Де Риддертэй уулзаж, ХБНГУ-ын боловсролын бодлогын тухай ярилцаж, санал солилцов.
Хатагтай Д.Де Риддер Германы Бундестагийн үйл ажиллагаа болон Бундестагийн байрлах Райхстагийн түүхэн барилгатай танилцуулж, ардчилсан нийгэм байгуулахад хүүхэд залуучуудын сургуулийн болон сургуулиас гадуурх боловсрол чухал болохыг дурдав.
Монгол төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанд ЭСЯ-ны соёл, боловсролын атташе Ч.Батбилэг хатагтай Д.Де Риддерт талархал илэрхийлж, Монгол Улс, ХБНГУ хоорондын иж бүрийн түнжлэлийн харилцаа, ялангуяа боловсролын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцлов.
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ