ШУТИС, БНСУ-ын “POSCO TJ PARK” сан 2013 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулж шилдэг 10 оюутанд 700 ам.долларын тэтгэлэг жил бүр олгож байхаар болсон билээ. Тус сангийн энэ жилийн тэтгэлэг гардууах ёслол 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр болж БНСУ-ын “POSCO TJ PARK” сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Чан Дэ Бён, Монгол дахь Солонгосын элчин сайдын 1 дүгээр нарийн бичгийн дарга Пак Жон Хак, ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Мөн энэ өдөр тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 10 оюутанд тэтгэлэг сертификатийг нь гардуулан өглөө. “POSCO TJ PARK” сан нь азийн залуу удирдагчдыг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог бөгөөд эдгээр 10 оюутныг шалгаруулахдаа ШУТИС-ийн 1, 2, 3, 4-р курсийн инженер технологийн чиглэлээр суралцдаг, сайн сурлагатай, цаашид сургуульдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй залуусыг сонгон авчээ.

ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв